суббота, 1 сентября 2007 г.

B.Lkhagvasuren

Хил дээр бичсэн шvлэг

Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтонд ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайж
Алтан харганатай толгод нь єндєлзєнхєн байнаа
Хилийн эрхэм тvшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох...гэж асуусан байна
"Монгол" гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хєх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
Монголд хэдий хугацаагаар суух...гэж бас асууж байна
Yхтлээ суунаа
Yхсэн хойно сvнс минь хvртэл
Монголын харъяат гэж бичлээ
Зарах юм байна уу гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
Yгvй дээ
Yгvй
Хардаг нvд гэмээнэ
Цавчихыг нь мартаж ємгєєлсєн
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж ємгєєрсєн
Нутгаа єгснєєс vхсэн нь дээр гэж цус нь буцалсан
Нумын хєвч аагтай илдийн vр садыг
Монгол гэдэг юм
Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаа ав
Нутаг руу минь унагасан
Нvдээ ав
Євєг дээдэс минь ясаа дор нь ивсэн
"Єндєр" эх оронд минь санаархваас
Заяа чинь дутна...

Комментариев нет: